Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 9-р сарын 2 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023 оны 9-р сарын 2 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 9-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор 14.9-17.0 градус дулаан, бусад сумуудад 5.8-14.6 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой, Шаргад 29, Алтай, Даривт 27, Бигэр, Халиун, Төгрөгт 26, бусад сумуудад 18-24 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Эрдэнэд -4, Чандманьд -3, Бугат, Цогтод -2, Тонхил, Есөнбулаг, Цээлд -1 градус хүйтэн, бусад сумуудад 0-6 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 19-21 градус дулаан, бусад нутгаар 9-18 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 52, Хөхморьт, Алтайд 51, Бигэр, Даривт 50, Тооройд 49, бусад нутгаар 38-46 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Чандманьд -6, Эрдэнэд -5, Бугат, Цогтод -4 градус хүйтэн, бусад сумуудад 0-5 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарсан ба Есөнбулагт 23.9 мм, Хөхморьтод 15.5 мм, Бигэрт 8.2 мм, Даривт 6.5 мм, Баян-Уулд 6.3 мм, Халиунд 4.8 мм, Цогтод 4.7 мм, Тайширт 4.5 мм, Дэлгэрт 4.4 мм, Төгрөгт 3.8 мм, Шаргад 2.8 мм, Тонхил, Гуулин тосгонд 2.6 мм, Чандманьд 1.4 мм, Эрдэнэд 1.1 мм, Цээлд 0.8 мм, Жаргаланд 0.7 мм, Бугатад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Тооройд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 22 м/с, Алтайд 18 м/с, Тооройд 17 м/с, Есөнбулаг, Тонхилд 16 м/с, бусад сумуудад 7-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ сард мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт болон залаалалт, цэцэглэлт, үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдсан байна.
Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2023 оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Төгрөг, Цээл, Шарга сумуудад 32.9 хувьд зуншлага сайн буюу ургалт сайн, 56.6 хувьд зуншлага дунд буюу ургалт удааширалтай Алтай, Бугат, Тонхил, Тоорой, Бигэр, Гуулин тосгон, Дарив, Халиун, Цогт, Чандмань, Эрдэнэ сумууд орж байна. Харин 10.5 хувьд зуншлага муу буюу ургалт муу сумуудад Дэлгэр, Тайшир сумуудад гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /